RESET Вирусын индекс – барилга дахь оршин суугчдыг агаар дуслын замаар халдварладаг вириусээс хамгаалах нь

Сорилт

Хүрээлэн буй орчин нь амьдралын бүхий л үйл ажиллагааны нөхцлийг бүрдүүлдэг: байшин барилга бүхий оффис, дэлгүүр зэргээс автобус, галт тэрэг, машин гэх мэт дэд бүтэц хүртэл нээлттэй орон зай, түүний доторх хүмүүсийн харилцаа зэрэг.

Хотын нягтрал нэмэгдэхийн хэрээр хүрээлэн буй орчны үүрэг, мөн түүний хүний ​​эрүүл мэнд, сайн сайхан байдалд үзүүлэх нөлөө нь улам бүр нэмэгдсээр байна.
Гол нь барилга байгууламж болон түүнийг хүрээлэн буй орчин нь хүмүүст эрүүл орчныг бүрдүүлж байх ёстой. Жишээлбэл агаарын бохирдол багатай; хангалттай гэрэлтүүлэгтэй; ундны ус цэвэр; хангалттай цэвэр агаар сэлгэдэг; мөн хүний ​​эрүүл мэнд, сайн сайхан байдалд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг юм.

Харамсалтай нь ихэнх барилга байгууламжын дотоод агаарын чанар (IAQ) үргэлж сайн байдаггүй, дэлхий дээрх олон олон байшин барилгууд нь байгалийн агаар сэлгэлтийг гаднах агаарын чанар, нөхцөл байдал муу байгаагийн улмаас хөргөлт халаалт, агаар сэлгэлтийн механик системээр (HVAC) сольсон байдаг. Эдгээр системүүд нь дотоод орчин дахь чийг, үнэр, утаа, дулаан, тоос шороо, агаарт байгаа бактери, CO2 болон бусад бохирдуулагч бодисыг хянаж, цэвэр байлгахад тусалдаг.

Эдгээр бохирдуулагчдын нэг бол “тоосонцор” (PM) бөгөөд хамгийн алдартай нь PM2.5 юм. Тэд агаарын чанарын хүчин зүйлээс шалтгаалан агаарт хэсэг хугацаанд оршиж, хүний ​​уушигны гүн рүү нэвтэрч чаддаг. Түүгээр ч үл барам судалгаагаар PM-ийн хэмжээ нь дотоод орон зайд харьцангуй чийгшил, температурын нөлөөгөөр агаараар дамжин орж тархах магадлалтай болохыг тогтоожээ. Аз болоход эдгээр төрлийн параметрүүдийг барилгын ашиглалтын операторууд болон инженерууд тухайн цаг хугацаанд (REALTIME) хянаж байдаг. Иймд, эдгээр параметрүүдийн талаархи ойлголтоо сайжруулснаар бид бүгд барилгынхаа дотоод орчны чанар, нөхцөл байдлыг сайжруулан удирдлага хяналтын арга барилаа өөрчлөх боломжтой, ялангуяа COVID-19 цар тахал бидэнд маш том сургамж өгсөн.

Бидний төлөвлөгөө

Бид амьдралынхаа 90% -ийг барилга дотор өнгөрөөдөг ба бидний ихэнх нь COVID-19 барилга дотор хэрхэн дамждаг болохыг гайхаж байгаа. Одоогоор үүнийг тооцоолох арга байхгүй. Цар тахал эхэлснээс хойш энэ салбар цар тахлын үед барилга байгууламжийн ашиглалтын цогц удирдамжийг өгчээ. Юу дутагдаж байна вэ гэхээр барилгын оператор компаниудад шийдвэр гаргахад нь туслах баттай мэдээлэл /нотолгоо/ юм.

Дэлхий даяар ногоон, эрүүл барилгын тогтвортой байдлын шийдлүүдийг хүргэдэг туршлагатай инженерийн зөвлөхүүдийн хувьд бид барилга байгууламжид агаар дуслын замаар халдвар дамжих эрсдэл нь хэр чухал асуудал болохыг ойлгож байна. Бид үйлчлүүлэгчдийнхээ барилгын дотоод орчны нөхцөл байдалд дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх зорилгоор “барилгын үйл ажиллагаанд зориулсан мэдрэгчид суурилсан, гүйцэтгэлд тулгуурласан дэлхийн анхны өгөгдлийн стандарт” RESET-тэй хамтран ажиллаж байна. RESET-ийн Агаараар дамжих Халдварын Потенциалын Индекс нь шинжлэх ухааны судалгааг тухайн цаг хугацааны /realtime/ үр дүнтэй хослуулан стандартчилагдсан байдлаар боловсруулсан аргачлал бөгөөд одоо байгаа халдвараас сэргийлэх хяналтын өгөгдлийг ашигладаггүй протоколыг сайжруулах үр дүнтэй арга юм. Энэхүү индекс нь янз бүрийн параметрүүдийг ашиглан барилга нь хэрхэн агаараар дамжих халдварын магадлалыг бууруулах чадвартайг тухайн мөчид /realtime/ үнэлэх боломжийг олгоно. Эдгээр нь хянах, хэмжих боломжтой параметрүүд юм: PM2.5 түвшин, температур, чийгшил, CO2-н мэдээлэл гэх мэт.

RESET -ийн Вирусын индекс нь халдвар дамжих эрсдлийг хязгаарлахын тулд дотоод орон зайг оновчтой төлөвлөх тохиромжтой түвшин бүхий гарын авлага ашиглан цар тахал өвчнийг даван туулахад операторуудад дэмжлэг үзүүлэх юм.

Төслийн гүйцэтгэлийн өгөгдлийг тухайн мөчид нь цуглуулж, зохион байгуулж, дүн шинжилгээ хийдэг барилгын менежментийн нэгдсэн платформ болох BEE Sense -ээр дамжуулан бид дараахь зүйлсэд хяналт хийж, барилгын үйл ажиллагааг дэмжин ажиллах боломжтой.

  • RESET -ийн вирусын индексээр дамжуулан дотоод орчны эрүүл мэнд, сайн сайхны эрсдэл
  • Дотоод орчны чанарын (IEQ) гүйцэтгэл
  • Эрчим хүч, ус, хүлэмжийн хийн гүйцэтгэл
  • ESG-тэй холбоотой параметрүүд

BEE Sense нь RESET стандартыг бүрэн нэгтгэсэн тул бид шууд барилгын операторуудтай ажиллан RESET вирусын индексийг тодорхойлох боломжтой.

RESET-ийн Вирусын Индексийг BEE Sense-т нэгтгэснээр барилгын операторууд нөхөн сэргээх стратегиудыг хурдан бөгөөд үр дүнтэй хэрэгжүүлж, оршин суугчид болзошгүй хор хөнөөлөөс зайлсхийх боломжтой болно.

RESET -ийн түүх, туршлага нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн дотоод орчны агаарын чанарын (IAQ) салбарын анхны стандарт бөгөөд хүрээлэн буй орчны гүйцэтгэлийн тоон өгөгдөлд тулгуурладаг, тасралтгүй хянах системийг ашиглан мэдээллийг цуглуулж, оновчтой байрлуулдаг.

Өргөтгөсөн судалгааны үр дүнг зурагласны дараа RESET Вирусын Индекс нь дөрвөн хэсгээс бүрдэнэ.

  • Вирусын амьдрах чадвар
  • Дархлалын тогтолцооны эрүүл мэнд
  • PM2.5 эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
  • Вирусын болзошгүй тун

Тодорхой үр дүн гэдэгт:

  • Вирусын оршин тогтнох чадварт харьцангуй чийгшил, температур нөлөөлдөг. Судалгаагаар чийгшил нь хүний ​​тав тухтай бүсэд (чийгшлийн түвшин 40-60%) байх үед вирусын амьдрах чадвар (улмаар дамжих хурд) эрс буурч байгааг харуулж байна.
  • Харьцангуй чийгшил, температур бидний дархлааны системийн эрүүл мэндэд мөн нөлөөлдөг. Дархлалын тогтолцооны эрүүл мэнд нь харьцангуй чийгшил 45-60% хооронд хамгийн сайн байдаг.
  • PM2.5 нь агаарт удаан хугацаагаар орших чадвартай. Энэ нь агаар дуслын замаар вирусын халдвар авах магадлалыг нэмэгдүүлж, хүний ​​эрүүл мэндэд нөлөөлдөг. PM-ийн концентраци нэмэгдэх тусам томуу төст өвчнөөр өвчлөх магадлал нэмэгддэг.
  • Вирусын боломжит тунг оршин суугчийн амьсгалсан вирусын тоосонцорыг хэмжих замаар халдвар авах магадлалыг тооцдог. CO2 нэмэгдэхийн хэрээр амьсгалын замаар халдварлах вирусын хэмжээ шугаман хамаарлаар өсөж байдаг.

Thresholds in BEE Sense:

LabelsIndex
Excellent85 - 100
Good70 - <85
Moderate55 - <70
Sensitive40 - <55
Impaired20 - <40
Unhealthy0 - <20

Энэ бүгдийг нэгтгэн үзвэл бид дараахь зүйлийг мэдэж болно.

Барилгын операторууд өөрсдийн динамик дотоод орчныг оновчтой болгохын тулд IAQ-ийн бодит цагийн хяналтыг RESET вирусын индексийн хамт ашиглаж боломжтой. Манай зөвлөхүүдтэй хамтран ажилласнаар барилгын операторууд оршин суугчдаа хамгийн оновчтой дотоод орчинтой болно гэдэгт итгэлтэй байж болно.

Энэ тодорхойгүй цаг үед бидний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих нь нэн чухал ач холбогдолтой болсон. Агаарын чанарын хяналтын нэгдсэн хөтөлбөр бол дотоод орчныг бидний эрүүл мэнд, сайн сайхны төлөө эерэг нөлөөтэй байлгахад чухал үүрэгтэй хөтөлбөр юм. Барилгын операторууд одоо BEE Sense болон RESET Вирусын Индексийг ашиглан барилгын оршин суугчдын халдвар авах, халдвар дамжих эрсдлийг илүү сайн зохицуулж чадна.