Мониторинг

BEE SENSE-г санал болгож байна: BEE SENSE нь төслийн дотоод орчны чанарын мэдээлэл, эрчим хүч, хийн зарцуулалтын мэдээллийг цуглуулж, зохицуулж, дүн шинжилгээ хийдэг Cloud суурьтай, бодит цагаар хэмждэг, нэгдсэн барилгын менежментийн платформ юм. Энэхүү дэвшилтэт платформ нь таныг LEED, WELL, RESET, Arc гэх мэт олон төрлийн ногоон барилгын сертификат авахад тус болно.

Эх үүсвэр: https://sense.bee-inc.com

BEE SENSE-Н Тусламжтайгаар Ухаалаг Шийдвэр Гарга

Дотоод орчны чанар, эрчим хүч, хийн зарцуулалтыг хянагч төхөөрөмжүүдийг суурилуулах байршлыг тодорхойлох, суурилуулалт, мониторинг, болон үзүүлэлтийн тайлангийн тусламжтайгаар BEE SENSE нь барилгын гүйцэтгэлийг тасралтгүй хянах боломжийг олгодог ба ингэснээр ажилтны бүтээмж, эрүүл мэндийг тогтмол хангаж чадна.

Дотоод Орчны Чанар (IEQ)

Яагаад Дотоод Орчны Чанарыг Хянана Гэж?

Судалгаагаар ямар ч барилгын дотоод орчны агаарын чанар оршин суугчийн тав тух, эрүүл мэндэд шууд нөлөөлдөг нь батлагдсан. Барилгын менежментийн системийн нэг хэсэг болгон дотоод орчны чанарыг хянаснаар орчин тойрны нөхцөлд байдалд автомат хариу үйлдэл үзүүлэх, төслийн эзэмшигчид бодит цагийн мэдээлэл авах боломж олгох, олон улсын жишигтэй өөрсдийн гүйцэтгэлээ харьцуулж харах боломжийг санал болгоно.

Дотоод Орчны Агаарын Чанар

Салбар дахь хамгийн сайн тоног төхөөрөмжөөр хангагдсан BEE SENSE нь үйлчлүүлэгчиддээ дараахийг хянах боломжийг олгоно:

  • Тоосонцор (PM2.5)
  • Нийт Дэгдэмхий органик нэгдлүүд (TVOC)
  • Нүүрс хүчлийн хий (CO2)
  • Формальдегид
  • Озон
  • Чийгшэл
  • Температур

Гэрлийн Чанар, Дуу Чимээний Түвшин, Хүний Нөөцийн Мэдээлэл

Гэрэлтүүлгийн чанар, дуу чимээний түвшин, мөн ажилчдын эрүүл мэндийн мэдээллүүд нь барилгын эрүүл мэнд, тогтвортой байдлын түлхүүр үзүүлэлтүүд юм. Дээрх мэдээллүүдийг хянаснаар төслийн баг нь төслийн тогтвортой шийдэл, эрүүл мэндийн шийдлүүдийг баталгаажуулах, үйлчлүүлэгчдийнхээ хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцоолох боломжтой болно. Мөн дээр нь ажилчдын тав тух, бүтээмж сайжирна.

  • Гэрлийн чанар: Люкс, температур, CRI
  • Дуу чимээний төвшин: Децибел
  • Хүний нөөцийн мэдээлэл: Алхам, өвчтэй чөлөө

Эрчим Хүчний Хэрэглээ

Яагаад Эрчим Хүчний Хэрэглээг Хянана Гэж?

  • Эрчим хүч/хийн зарцуулалтын зардлын хэмнэлт хийх.
  • Чиг хандлагын шинжилгээг шалгах
  • Механик системийн тасралтгүй ажиллуулсны тусламжтай тасралтгүй тогтвортой шийдлийн гүйцэтгэлийг хадгалах
  • Үр ашиггүй байдлыг илрүүлж ямар ч нөхцөлд тодорхой стратеги боловсруулах

Wattics-н эрчим хүч болон хийн зарцуулалтын хяналтын програм нь нийт болон тухайлсан нэг болон түүнээс дээш байршлын эрчим хүч/хийн зарцуулалтыг харьцуулдаг. Манай програм нь таны төслийн хэвийн зарцуулалтын параметр ямар байх ёстойг тогтоодог бөгөөд аль нэгэн төхөөрөмж, систем тухайн заасан параметрээс давах, дутсан нөхцөлд хариуцах хүмүүст анхааруулж байдаг. Ингэснээр түргэн арга хэмжээ авах боломжийг үүсгэж, үйл ажиллагааны бүтээмжийг сайжруулж, зарцуулалтын илүү зардлыг багасгана.