Хяналт болон Ашиглалт

Дотоод Орчны Чанарын Шалгалт

Бид “WELL Гүйцэтгэлийн Хяналтын Агентууд” багийн гишүүн гэдгээрээ бахархдаг. Энэхүү баг нь WELL V1 төслүүдэд WELL Гүйцэтгэлийн Хяналт үйлчилгээг хийж бие даасан гуравдагч этгээдийн баталгаажуулалтыг GBCI-т хангаж өгдөг. Харин одоо бид WELL V2 төслүүд дээр GBCI-аас баталгаажсан анхны WELL Гүйцэтгэлийн Хяналтын Байгууллагуудын нэг болоод байгаа юм.

Хяналтын Үйлчилгээнд дараахи нь багтана:

  • Шөний гэрлийн хэмжилт – Гэрэлтүүлгийн үзэгдэх орчны дизайн, байгалийн гэрлийн дизайн
  • Өдрийн гэрлийн хэмжилт – байгалийн гэрлийн дизайн, нарны тусгалын хяналт ба дизайн
  • Акустик хэмжилт – Дотоод орчноос үүсэх дуу чимээ, дуу чимээний хязгаар
  • Гадаах орчны агаарын дээжийн хэмжилт – CO, pm2.5, PM10, Ozone (O3)
  • Дотоод орчны агаарын дээжийн хэмжилт – CO, PM2.5, PM10, Ozone (O3), TVOC, Formaldehyde (HCHO) болон Radon
  • Усны дээжийн хэмжилт – усны чанар, нийтийн усны нэмэгдэл, органик бус бохирдуулагч, органик бохирдуулагч, хөдөө аж ахуйн гаралтай бохирдуулагч
  • Дулааны тав тухын нөхцлүүд – Чийгшэл, температурын тархалт

Ашиглалтанд Оруулах, Дахин Ашиглалтанд Оруулах Болон Эрчим Хүчний Аудит

Бид LEED® үнэлгээний системийн дагуух шаардлагуудад тусгагдсан заалтуудыг багтаасан commissioning үйлчилгээг үзүүлдэг. BEE дараах шатуудад commissioning хийх эрх мэдэлтэй:

ДИЗАЙНЫ ШАТ

  • Дизайны бичиг баримт болоон төслийн эзний шаардлагуудын үнэлэлт дүгнэлтийг хийнэ
  • Хяналтын жагсаалт боловсруулна
  • Хяналтын төлөвлөгөөг боловсруулна
  • Газар дээрх дээжийн хяналт, хэмжилтүүдийг гүйцэтгэнэ
  • Хяналтын үр дүнг шинжэлж үнэлнэ
  • Барилгын системийн дутагдлыг засах болон сайжруулна

БАРИЛГЫН АЖЛЫН ДАРААХ ШАТ

  • Гүйцэтгэлийн хяналт
  • Үйл ажиллагаа, засвар үйлчилгээний сургалтыг явуулна
  • Дизайны шаардлагууд болон төслийн эзний шаардлагууд бүгд хангагдаж буйг баталгаажуулах ашиглалтанд оруулалтын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлж баримтжуулна.

АШИГЛАЛТЫН ШАТ

  • Хяналт, тохируулга, тэнцвэржүүлэлт хийнэ
  • Retro-commissioning
  • ASHRAE Level 1 болон Level 2 эрчим хүчний аудит

МОНИТОРИНГ-Д СУУРИЛСАН COMMISSIONING

LEED v4 Сертификатын шаардлагат нийцүүлэн BEE Мониторинг-д суурилсан барилгын гүйцэтгэлийн шинжилгээг байнгын хийх Commissioning (MBCx) үйлчилгээг үзүүлж байна. MBCx-н үндсэн 3 бүрэлдэхүүн бол:

  • Байнгын эрчим хүчний мониторинг систем
  • Бодит цагийн эрчим хүчний хэрэглээний шинжилгээ
  • Тасралтгүй үргэлжлэх commissioning

Манай Мониторинг-д суурилсан commissioning төлөвлөгөөнд:

  • Хэмжигч төхөөрөмжүүдийн тоо хэмжээ болон байршил
  • Програм хангамж
  • Шинжилгээ
  • Урьдчилан таамаглах алгоритм
  • Үйл ажиллагааны төлөвлөгөө
  • Тасралтгүй асуудлуудын бүртгэл
  • Байнгын үйл ажиллагаа болон ажилчдын сургалт

Энэхүү үйлчилгээний тусламжтайгаар барилга дээр гарч буй ер бусын эрчим хүчний хэрэглээг илрүүлэх боломжтой. MBCx-г барилгын талбайн анхны загварын шатанд хэрэгжүүлснээр хэмжигч төхөөрөмж, эрчим хүчний хэрэглээний шинжилгээний програмыг хослуулсан хамгийн үр өгөөжтэй шийдэл болдгоос гадна мөн LEED for Existing Buildings (EB) төслүүд дээр ашиглаж болдог.