Тогтвортой Материалын Үйлчилгээ

Бүтээгдэхүүний Зөвшөөрөгдөх Байдлын Үнэлэлт Дүгнэлт

BEE үйлдвэрлэгч байгууллагуудын бүтээгдэхүүнүүдийг ногоон барилгын сертификатжуулалтын системүүд болох LEED, WELL, RESET, Living Building Challenge зэргүүдийн шаардлагуудад нийцэж буй эсэх, тэдгээр шаардлагуудад хүрэхэд анхаарах зүйлс гэх мэт бүтээгдэхүүний зөвшөөрөгдөх байдлын үнэлэлт дүгнэлтийн үйлчилгээг үзүүлнэ.

Cloud Серверт Суурилсан Материалын Менежмент

Тогтвортой барилга барих ажлын гол түлхүүр нэг хэсэг бол барилгын материалын ашиглалтыг багасгах, дахин ашиглах болон дахин боловсруулах юм. Ашиглалтын хугацаа нь урт, үйлдвэрлэхэд байгаль орчинд бага хор нөлөө үзүүлдэг тогтвортой барилгын материалыг төсөлдөө сонгох нь байгалийн нөөцийг хамгаалж буйн сацуу тогтвортой байдлын зорилгодоо хүрэхэд тань тусална. BEE нь тогтвортой материалын бүрдүүлэлтэд гаршсан бөгөөд өөрсдийн гэсэн Origin – Cloud серверт мэдээллүүдээ хадгалж, шинэчилдэг.

Origin Гэж Юу Вэ?

Origin бол дэлхий өнцөг булан бүрээс холбогдсон хүн болгон ашиглах боломжтой Материалын дата сан бөгөөд аудитор, нийлүүлэгчийн мэдээллүүдийг AEC үйлдлийн систем, нийтийн болон хувийн санд нэгтгэдэг систем юм. Origin нь өргөн хэмжээний ногоон барилгын материал, тавилгын сонголтуудыг үйлчлүүлэгчид хүртээмжтэй болгосноор төслийн багийнхан LEED сертификатын шаардлагуудыг хангахад амар дөхөм болдог.

Бүтээгдэхүүний Зөвлөх Үйлчилгээ

Хэрэв та ногоон барилгын сертификат авах эсвэл барилгын орчны эрүүл мэндийн сайжруулалтын зорилгодоо хүрэх төлөвлөгөөтэй байгаа бол BEE таны дараагийн төслийн барилгын гаднах бүтцийн материалууд, дотоод засал, цахилгааны систем, усны систем, эрчим хүчний системийн сонголтуудыг хийхэд тусална.

  • Таны төслийн материалын худалдан авалтын төлөвлөгөөнд шинжилгээ хийн үйл ажиллагааны үр ашигтай байдлыг нэмэгдүүлж, төсвийн зорилтыг оновчтой болгож, тогтвортой байдлын шалгууруудыг тогтооно.
  • Дотоод орчны агаарын чанарын дата болон сайт дээрх бодит цагийн үнэлгээнд тулгуурлан хэрэгцээт материалын шаардлага боловсруулах. (RESET сертификатын нэг хэсэг болно.)

Тендер, Техникийн Үзүүлэлтүүдийн Бэлтгэлийн Үйлчилгээ

BEE төслийн багийн хэрэгцээнд буй ногоон барилгын сертификатын системтэй холбоотой тусгай удирдамжийг багтаасан материалын xангамж хийхэд шаардлагатай тендерийн техникийн үзүүлэлтүүдийг бэлдэхэд тусална. /Хүнд металлын орц, VOC орцын хэмжээ г.м./