Барилгын Симуляц

BEE Эрчим хүчний загварчлал, дулаан болон өдрийн гэрлийн дүн шинжилгээг LEED сертификатын зөвлөх үйлчилгээний нэг хэсэг болгон эсвэл тусдаа үйлчилгээ болгон санал болгодог.

Эрчим Хүчний Загварчлал

Бидний зорилтуудын нэг бол үйлчлүүлэгчдийнхээ хүсэж буй хөрөнгө оруулалтын өгөөжийг хангахуйц хамгийн оновчтой дулааны тав тух, эрчим хүчний бүтээмж, хүний эрүүл мэндийг хамгийн өндөр түвшинд байлгах эрчим хүчний хэмнэлтийн шийдлүүдийг гаргах юм.

Ихэвчлэн манай загварчлалын инженерүүд дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ:

  • Хамгийн сүүлийн үеийн барилгын загварчлалын программ ашиглан барилгын суурь параметрүүдийг ашиглан барилгын урьдчилсан симуляц хийх
  • Тухайн барилгын онцлогуудад тулгуурлан боломжит эрчим хүчний хэмнэлтийн шийдлүүдийн жагсаалт гаргах
  • Жагсаалт дахь эрчим хүчний хэмнэлтийн шийдэл бүрийн нөлөө болон хэмнэлтийн тооцооллыг харуулах
  • Төслийн хамгийн оновчтой эрчим хүчний хэмнэлтийн шийдлүүдийг ашиглан сүүлийн эрчим хүчний симуляцыг бүрэн дуусгах.

Дулааны Дүн Шинжилгээ

Бидний дулааны дүн шинжилгээний зорилт бол төслийн агаар хуваарилах системд дотоод орчны тав тухтай байдлыг үүсгэх хамгийн оновчтой дулааны шийдлүүдийг тодорхойлох юм.

BEE нь Computational Fluid Dynamics (CFD) буюу дискрет математикийн төрөл бүрийн аргачлалууд, шингэний механик, компютер симуляц зэрэг аргуудыг ашигладаг Fluent програмаар бүхий л төрлийн дотоод орчны дулааны шийдлийг гаргана.

Гэрэлтүүлгийн Дүн Шинжилгээ Болон Байгалийн Гэрлийн Симуляц

Төслийн олон хүчин зүйлсээс хамааран гэрэлтүүлэг нь дараах байдлаар байгаль орчинд ээлтэйгээр загварчлагдана:

  • Байгалийн гэрлийн хүртээмж
  • Дулааны алдагдал/ашиг
  • Гялбалзахын хяналт
  • Барилгын үйл ажиллагаа

Манай энэхүү үйлчилгээ нь мөн LEED сертификатын Байгаль орчны Чанар бүлгийн байгалийн гэрлийн шаардлагууд хэсэгт багтдаг.

Бид Autodesk® Ecotect® программуудыг ашиглан байгалийн гэрлийн ашиглалтыг ихэсгэж нийт гэрэлтүүлгийн хэмжээг багасгахын тулд бүрэн хэмжээний төслийн гэрэлтүүлэг/ байгалийн гэрлийн судалгааг хийх боломжтой. Энэхүү үйлчилгээнд:

  • Сүүдэр, тусгалын илрүүлэлт
  • Сүүдэрлэх загвар
  • Нарны тусгалын дүн шинжилгээ
  • Гэрэлтүүлгийн загварын хяналт, дүгнэлт
  • Гэрлийн сарнилтын дүн шинжилгээ

Акустик Дүн Шинжилгээ

Ямар ч төрлийн барилгын дотоод орчны акустик нь тав тух болон талбайн функцэд чухал үүрэг гүйцэтгэж байдаг.

  • BEE акустикийн симуляцын програм ашиглан дотоод засалд ашигласан барилгын материалуудаас шалтгаалах талбайн цуурайн чимээний түвшинг шалгадаг.
  • Бид дууны долгион хэмжих аргыг ашиглан барилгын архитектур, ашиглагдсан материалууд акустикт хэрхэн нөлөөлж буйд дүн шинжилгээ хийдэг.

Энэхүү шинжилгээний үр дүнгээр BEE гарах боломжтой асуудлуудыг тодорхойлж, барилгын акустик орчинг сайжруулах, цуурай, дуу чимээг багасгах хамгийн оновчтой шийдлүүдийг санал болгодог.