Ногоон Барилгын Сертификатжуулалтын Үйлчилгээ

BEE нь дэлхийд тэргүүлж буй байгаль орчинд ээлтэй барилгуудын бенчмаркинг, үнэлгээ, барилгын угсралт болон үйл ажиллагааны хамгийн чухал гэсэн системүүд дээр зөвлөх үйлчилгээгээ санал болгодог.

Бид дараах цогц шийдлүүдээр мэргэшсэн:

Ану-н ногоон барилгын зөвлөлийн гишүүн байгууллагын хувь бид LEED үнэлгээний системийн дараах зөвлөх үйлчилгээнүүдийг үзүүлдэг:

  • LEED® for New Construction (NC)
  • LEED® for Commercial Interiors (CI)
  • LEED® for Core and Shell (CS)
  • LEED® for Operations & Maintenance (O+M)
  • LEED® for Neighborhood Development (ND)
  • LEED® for Retail
  • LEED® for Cities
  • LEED® version 4.0 & 4.1
  • LEED® Zero

Дэлхийн Хэмжээнд & Барилгын Бүхий Л Салбарт

BEE нь ямар ч төрлийн барилгын төсөл дээр хамтран ажилладаг. Төслийн доод, дээд хязгаар гэж байхгүй.

Салбарууд:

  • Үйлчилгээний салбар
  • Оффис
  • Зочид буудал
  • Боловсрол
  • Орон сууц
  • Эмнэлэг
  • Үйлдвэрлэл
  • Олон төрлийн зориулалттай

Төслийн цар хүрээ:

  • Дотоод заслын шинэчлэл
  • Бүхий л барилга
  • Дотуур байр
  • Эко амралтын газар
  • Хороолол
  • Хот

Төслийн Онцлогт Тааруулсан Сертификатын Сонголт, Зөвлөгөө & Аудит

BEE үйлчлүүлэгчдийнхээ хүсэж буй онцгой хэрэгцээ, төслийн онцгой хэв шинжид тааруулсан тогтвортой барилгын загвар, барилгын ажил, үйл ажиллагааны стандартыг боловсруулахад нь тусална.

Үйлчилгээний Хамрах Хүрээ:

  • Цогц тогтвортой шийдлийн стандарт боловсруулах
  • Түлхүүр тогтвортой шийдлийн зорилго, зорилт, үзүүлэлтүүдийг тодорхойлох
  • Хэмжигдэхүүн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг үнэлэх
  • Боломжит хамгийн зөв шийдлүүдийн стандарт тогтолцоог боловсруулах
  • Чанарын хяналт, батламжийн систем тогтоох
  • Одоогийн мөрдөгдөж буй стандартын зөвлөгөө болон аудит хийх
  • Гүйцэтгэлийн аудит, шалгалт (газар дээр нь болон зайнаас)
  • Итгэмжлэгдсэн техникийн сертификатжуулалтын агентлагаар дамжуулан шударга гуравдагч этгээдийн зүгээс стандарт, гүйцэтгэлүүдийн баталгаажуулалтыг зохион байгуулах

LEED® Proven Provider™

BEE компани АНУ-н Green Building Certification Institute (GBCI) буюу “Ногоон Барилгын Сертификатжуулалтын Иститут”-ээс хүлээн зөвшөөрөгдсөн “Барилга Байгууламж болон Интерьер Дизайн” үнэлгээний системийг хангаж ажилладаг LEED® Proven Provider™ гэсэн баталгаажсан эрх бүхий зөвлөх үйлчилгээний байгууллага юм.

LEED® Proven Provider™ ГЭЖ ЮУ ВЭ?

LEED® Proven Provider™ гэдэг нь “USGBC United States Green Building Council” буюу “Америкийн Нэгдсэн Улсын Ногоон Барилгын Холбоо”-ноос гаргасан баталгаажсан трэйдмарк/худалдааны тэмдэгт бөгөөд энэ нь LEED төслүүдийг идэвхтэй хэрэгжүүлэх тухайд мэргэжлийн өндөр чанарын зөвлөх үйлчилгээ тогтмол үзүүлдэг байгууллагуудын үйл ажиллагааг дэлхийн улс орнуудад идэвхжүүлэх зорилгоор USGBC-с хэрэгжүүлж буй хөтөлбөр юм.

LEED Proven Provider хөтөлбөр нь төслийн хяналтын явцад үүсч болох нэмэлт ажил, төвөгтэй асуудал зэргийг хялбаршуулах, хөнгөвчлөх зорилгоор загварчлагдсан бөгөөд LEED Ceртификат Горилогч тал болон LEED Сертификатжуулалтын Баг хамт олны хамтын ажиллагааг ойртуулах, ажлын үйл явцыг сайжруулах, төслийн багуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх шат дараалсан заавар зөвлөмжөөс бүрдсэн байдаг.

Only a select group of LEED consultants are allowed into the Program and even fewer finally achieve the designation, following an in-depth audit by the GBCI of the organization’s LEED submittals.