Тогтвортой Загварын Шийдлүүд

Техникийн Зөвлөх Үйлчилгээ

Барилгын Физик

Таны төсөл шинээр баригдах гэж байгаа, одоо байгаа, шинэчлэгдэх гэж байгаагаас үл хамааран BEE таны төслийн тав тухтай орчин, эрчим хүчний хэмнэлттэй байдал, нүүрс хүчлийн хий ялгаруулах байдал, үйл ажиллагааны гүйцэтгэл зэрэгт дүн шинжилгээ хийнэ.

ASHRAE Эрчим Хүч Болон Hvac Загварын Тооцоолол

BEE ASHRAE-н стандартад тулгуурлан эрчим хүч болон HVAC системийн загварын тооцооллыг хийдэг. Бид дээрх тооцооллоос дэлгэрэнгүй тоон үзүүлэлтийн тайлант зөвлөгөөнүүд, зөвлөгөө бүрийн эрчим хүч болон зардал хэмнэлт, суурилуулалт ашиглалтын зардал, буцаан төлөлтийн хугацаа, төслийн нэмэгдсэн үнэ цэнэ, хөрөнгө оруулалтын өгөөж зэргийг гаргаж өгнө.

Усны Хэрэглээний Тооцоолол

Доторх болон гаднах усны хэрэглээг тооцох нь төслийн усны хэмнэлт хийх, хэрэглээгээ багасгах, 0 нүүрс хүчлийн хий ялгаруулах зорилтод хүрэхэд тань туслах чухал шат юм.BEE дэвшилтэт дүн шинжилгээний хэрэгсэл ашиглан таны усны хэрэглээнд дүн шинжилгээ хийж усны хэрэглээтэй холбоотой зорилтуудыг тавихад тань тусална.

Барилгын Амьдралын Мөчлөгийн Үнэлгээ

BEE таны барилгын зураг төсөл боловсруулахаас эхлээд барилгын ажил, ашиглалт, засвар үйлчилгээ, амьдралын төгсгөл хүртэл нийт амьдралын мөчлөгийн хугацаанд байгаль орчинд үзүүлэх нөлөөг тооцно.

Тогтвортой Шийдлийн Ажлын Жагсаалт

Барилгын зураг төсөл, барилгын ажлыг цогцоор нь хамарсан тогтвортой шийдлийн стратегийг төслийн багийн бүхий л гишүүдийн ажлын жагсаалтад суулгана.

Бичиг Баримтын Үнэлэлт, Дүгнэлт

Төслийн төлөвлөлтийн бичиг баримтууд төслийн чанарын стандартын дагуу хийгдэхэд төвлөрч BEE таны төлөвлөлтүүдийн хэрэгжүүлэх боломжийн үнэлгээ, бичиг баримт боловсруулалтын заавар, ногоон барилгын сертификатуудын сонголтуудын зөвлөгөө, санхүүгийн болон төсвийн асуудлуудыг гаргаж өгнө.

Барилга Угсралтын Ажлын Бичиг Баримтын Хяналт, Дүгнэлт & Газар Дээрх Үнэлгээ

BEE барилгын ажил эхлэхээс өмнөх уулзалт, үйлдвэрлэгчийн мэдээллийн үнэлгээ, батламж, бичиг баримт хөтлөлтийн менежмент, гэрээт ажил гүйцэтгэгчдийн сургалт, явц дундын шалгалт зэрэг таны төслийн барилгын ажлын явцыг хөнгөвчлөхөд хэрэгтэй ажлуудыг зохион байгуулахад туслалцаа үзүүлнэ.

Төслийн Менежмент

BEE шинэ баригдах, одоо байгаа, шинэчлэгдэх гэж байгаа таны төслийн үндсэн зорилтууд төлөвлөсөн хугацаа, санхүүгийн төсөвтөө багтаж гүйцэтгэгдэх өндөр чанарын төслийн менежментийн үйлчилгээ үзүүлдэг.

Net-Zero Дизайны Үйлчилгээ

BEE-н нэг давуу тал бол хязгаар, хоригуудыг боломж болгон хувиргах юм. Бид таны барилгын дотоод орчин, барилга эсвэл хорооллын эрчим хүч, ус, хог хаягдал, болон нүүрс хүчлийн хийн net-zero, net-positive стратегиудыг боловсруулдаг.

Ашиглалтад Орсны Дараах Аудит, Санал Асуулга, Сургалт Болон Журам Боловсруулалт

BEE хог хаягдлын аудит хийх, оршин суугчдын санал асуулга явуулах болон байгууламжийн удирдлагатай холбогдон худалдан авалтын журам, ногоон цэвэрлэгээний журам зэргийг боловсруулах, ажилчдыг сургах үйлчилгээ үзүүлнэ.