Танилцуулга

Тогтвортой хөгжлийн зорилтот чиг хандлагад нийцсэн инженеринг зураг төслийн шийдлүүд нь төсөл хэрэгжилтийн явцад бодитоор хэрэгжилгүй ихэвчлэн сарнин алга болдог нь инженерингийн баг болон төслийн багийн хооронд тухайн чиглэлийн мэдлэг ойлголтын асар том зөрүү байгааг илтгэдэг. Энэхүү мэдлэг ойлголтын зөрүүтэй байдлыг арилгах зорилгоор бид ВЕЕ Inc компанийг үүсгэн байгуулсан.

Бид барилгын дизайн, экспертиз дүн шинжилгээ, инженеринг ноу-хау, материалын загвар шийдэл зэрэгт цогц зөвлөх үйлчилгээ үзүүлж, тухайн төслийг тогтвортой хөгжлийн зорилт чиг хандлагад бүрэн нийцүүлж, хэрэгжүүлэх талаар зорьж ажилладаг.

BEE компани нь “Bisagni Environmental Enterprise” нэртэйгээр анх 2009 онд Шанхай хотод үйл ажиллагаа явуулж эхэлсэнээс хойш бидний үйл ажиллагаа тасралтгүй өргөжиж, өдгөө дэлхийн олон улс оронд олон томоохон төсөл хөтөлбөрүүдэд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ амжилттай үзүүлсэн үр дүнтэйгээр ажиллаж байна. Бидний хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор орж харна уу.

Бидний Үйлчилгээ

Ногоон Барилгын Зөвлөх Үйлчилгээ

  • Сертификатжуулалт
  • Барилгын симуляци
  • Тогтвортой загвар
  • Барилгын эрүүл ахуй

Ухаалаг Барилгын Шийдлүүд

  • Үүлэн Системд Суурилсан Хяналт ба Менежмент
  • “RESET” Вирусын Индекс

Барилгын Гүйцэтгэлийн Тест

  • Сайт дээрх Гүйцэтгэлийн Шалгалт
  • Ашиглалтанд Оруулах болон Дахин Ашиглалтанд Оруулах
  • Эрчим Хүчний Аудит
  • Сайтын Гүйцэтгэлийн Баталгаажуулалт

Ногоон Материалын Шийдэл

  • Бүтээгдэхүүний зөвшөөрлийн бичгийн үнэлгээ
  • Cloud материалын менежмент
  • Бүтээгдэхүүн зөвлөх үйлчилгээ
  • Тендер техникийн үзүүлэлт
  • Бэлтгэл ажлын үйлчилгээ

LEED® Proven Provider™

BEE компани АНУ-н Green Building Certification Institute (GBCI) буюу “Ногоон Барилгын Сертификатжуулалтын Иститут”-ээс хүлээн зөвшөөрөгдсөн “Барилга Байгууламж болон Интерьер Дизайн” үнэлгээний системийг хангаж ажилладаг LEED® Proven Provider™ гэсэн баталгаажсан эрх бүхий зөвлөх үйлчилгээний байгууллага юм.

LEED® Proven Provider™ ГЭЖ ЮУ ВЭ?

LEED® Proven Provider™ гэдэг нь “USGBC United States Green Building Council” буюу “Америкийн Нэгдсэн Улсын Ногоон Барилгын Холбоо”-ноос гаргасан баталгаажсан трэйдмарк/худалдааны тэмдэгт бөгөөд энэ нь LEED төслүүдийг идэвхтэй хэрэгжүүлэх тухайд мэргэжлийн өндөр чанарын зөвлөх үйлчилгээ тогтмол үзүүлдэг байгууллагуудын үйл ажиллагааг дэлхийн улс орнуудад идэвхжүүлэх зорилгоор USGBC-с хэрэгжүүлж буй хөтөлбөр юм.

LEED Proven Provider хөтөлбөр нь төслийн хяналтын явцад үүсч болох нэмэлт ажил, төвөгтэй асуудал зэргийг хялбаршуулах, хөнгөвчлөх зорилгоор загварчлагдсан бөгөөд LEED Ceртификат Горилогч тал болон LEED Сертификатжуулалтын Баг хамт олны хамтын ажиллагааг ойртуулах, ажлын үйл явцыг сайжруулах, төслийн багуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх шат дараалсан заавар зөвлөмжөөс бүрдсэн байдаг.

Only a select group of LEED consultants are allowed into the Program and even fewer finally achieve the designation, following an in-depth audit by the GBCI of the organization’s LEED submittals.

WELL Энтерпрайз Үйлчилгээ

BEE Inc. нь WELL Энтерпрайз Үйлчилгээний эрхийг албан ёсоор хүртсэн ба WELL-ийн цогц шийдлүүдийг аж ахуйн нэгж болон портфолио хэмжээнд гүйцэтгэх эрхтэй юм.

WELL Энтерпрайз Үйлчилгээ гэж юу вэ?

WELL Барилгын стандарт (WELL) болон холбогдох үйлчилгээний талаар өргөн мэдлэг туршлагатай WELL EP буюу WELL Энтерпрайз Үйлчилгээний эрхтэй байгууллагууд нь ажилчид, үйлчлүүлэгчид цаашлаад нийгмийн эрүүл мэнд, сайн сайхны төлөөх дэлхий даяар өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэх болно.
Үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндийн нөхцөл байдлыг чанартай бөгөөд үр дүнтэй байдлаар сайжруулахад туслалцаа үзүүлсэнээр дэлхийн хэмжээнд байгууллагуудын эрүүл мэндийн соёлын хөгжилд манлайлалж буй явдал юм.

IWBI буюу Олон улсын WELL барилгын хүрээлэн нь байгууллагын түвшний шинэ үйлчилгээ бий болгосноор байгууллагын хэмжэний үйлчлүүлэгчиддээ WELL стратегиудыг тодорхойлон хэрэгжүүлэхэд чиглэл олгож Байгаль орчин, нийгмийн засаглалын тайлан, хүн ​​болон нийгмийн хөрөнгийн менежмент, ажлын байрны стратеги, бодлого гэх бизнесийн томоохон зорилтуудад хүрэхэд туслалцаа үзүүлдэг.