Барилгын Орчин Дахь Эрүүл Мэндийн Зөвлөгөө

WELL Building StandardБоловсрол

BEE-н баг бүрэлдэхүүнд WELL факультетын барилгын болон компанийн эрүүл ахуйн өргөн хүрээний мэдлэг, туршлагатай гишүүд байдаг. BEE дараах эрүүл ахуйн боловсролын үйлчилгээг үзүүлдэг:

  • Байгууллагын эрүүл мэндийг хангах ажлын жагсаалт, presentation
  • Төслийн багийн сургалт, мэдлэг олгох
  • Барилгын удирдлагын багт зориулсан сургалтын хөтөлбөрүүд

Дотоод Орчны Агаарын Чанарын Стратегиуд

BEE нь WELL, RESET гэх мэт сертификатын стандартуудын хамгийн оновчтой практикуудыг таны төслийн дотоод орчны агаарын чанарын стратегиудад тусгаж өгнө. Дэвшилтэт хяналт, шалгалтын төхөөрөмжөөр хийсэн дотоод орчны агаарын чанарын цогц шалгалтын үр дүнд тулгуурлан агаар соролтын төхөөрөмжүүд суурилуулж таны барилгын дотоод орчин дахь агаар бохирдуулагч, хорт бодисын нягтралыг хязгаарлана:

  • Нүүрстөрөгчийн дутуу исэл
  • Хар тугалга
  • Азотын давхар исэл
  • Озон
  • PM10 болон PM2.5
  • Хүхрийн давхар исэл
Манай Дотоод Орчны Чанарын Сорилтын Үйлчилгээ
Манай RESET Сертификатын Үйлчилгээтэй Танилцана Уу

Байгууллагын Эрүүл Мэндийн Зөвлөх Үйлчилгээ

Барилгын оршин суугчийн тав тух, эрүүл мэндийг хамгийн өндөр түвшинд байлгахын тулд эрүүл мэндийн элементүүдийг төслийн төлөвлөлт хийж байх үед тусгана. Энэхүү элементүүдэд агаар, гэрэлтүүлэг, дуу, харааны болон биеийн эргономик, шим тэжээл, ажилчны сэтгэцийн эрүүл мэнд, материал, усны чанар, олон нийтийн харилцаа зэрэг орно. BEE Дотоод засал, барилгын ажлын явцад дээрх элементүүд болон стратегиудыг хэрэгжүүлж, хадгална.

Манай Well Болон RESET Сертификатын Үйлчилгээтэй Танилцана Уу

Байгууллагын Эрүүл Ахуйн Журмын Үнэлэлт, Дүгнэлт

Байгууллагын журмаар эрүүл мэнд, эрүүл ахуйн стратегиудыг хэрэгжүүлэх хүсэлтэй үйлчлүүлэгчдэд BEE журам боловсруулалтын зөвлөгөө болон мөрдөгдөж буй журмуудын үнэлэлт, дүгнэлтийн үйлчилгээ үзүүлнэ.

Нийгмийн Тогтвортой Шийдэл

Тогтвортой Шийдэл Бол Цогц Зүйл Юм.
Тогтвортой Барилгын Ажил Ч Мөн Адил Байх Ёстой.

Бид үйлчлүүлэгчдээ техникийн байгаль орчны шийдлүүдийг давж харан тогтвортой хөгжлийн нийгэм болон эдийн засгийн хүчин зүйлсийг зохицуулах төлөвлөгөө боловсруулахад тусална.

Ногоон барилгын төслүүд бүхий л тогтвортой шийдлүүдээ нэгтгэн компанийн журам, үйл ажиллагааг чиглүүлж байдаг байгальд ээлтэй эрхэм зорилгод хамруулах хэрэгтэй.

BEE дараах үйлчилгээнүүдийг санал болгодог.

  • Төслийн нийгэмд үзүүлэх боломжит нөлөөг тодорхойлох Нийгмийн Нөлөөллийн Үнэлгээ (SIA) хийх ба шийдлүүдийг санал болгоно.
  • Төслийн төлөвлөлтийн хүрээнд чухал нийгмийн талуудыг тодруулж тусгасан Нийгмийн Стратеги бичнэ.
  • Сайжруулалтын стратегиудыг олж гаргахын тулд Тээвэр болон Хог хаягдлын аудит зохион байгуулна.
  • Байгууллагын Тогтвортой хөгжлийн Журам болон Тайлан боловсруулна.