Хүний гараар бүтсэн хүрээлэн буй орчин нь амьдралын бүхий л үйл ажиллагааны нөхцөлийг бүрдүүлдэг. Үүнд оффис болон худалдааны барилга байгууламжаас эхлээд автобус, галт тэрэг, машин гэх мэт дэд бүтэц хүртэл нээлттэй орон зай болон түүний доторх хүмүүсийн харилцаа багтана.
Гол нь барилга байгууламж болон түүнийг хүрээлэн буй орчин нь хүмүүст эрүүл орчныг бүрдүүлж байх ёстой. Жишээлбэл агаарын бохирдол багатай, хангалттай гэрэлтүүлэгтэй, ундны ус цэвэр, хангалттай цэвэр агаар сэлгэдэг гэх мэт. Эдгээр нь хүний эрүүл мэнд, сайн сайхан байдалд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг юм.
Хамгийн сүүлийн үеийн технологи болох барилгын бодит цагийн гүйцэтгэлийн хяналтыг нэвтрүүлснээр, бид барилгынхаа дотоод агаарын чанар, эрүүл мэндийн аюулгүй байдлыг сайжруулах боломжтой болсон. Ялангуяа COVID-19 цар тахал бидэнд маш том сургамж өгсөн.
RESET вирусийн үзүүлэлт гэж юу вэ?
RESET вирусийн үзүүлэлт нь дотоод орчин дахь агаарын вирусийн тархалтыг тооцоолох зорилготой орчин үеийн хэрэгсэл юм. Энэ нь барилгын үйл ажиллагааг удирдахад туслах бөгөөд дотоод агаарын чанарыг (IAQ) үр дүнтэй сайжруулахад бодит цагийн мэдээллийг ашигладаг.
RESET вирусийн үзүүлэлт нь барилгын агаараар дамжих халдварын эрсдэлийг бууруулах чадамжийг шалгаж, гол дотоод агаарын чанарын (IAQ) хэмжигдэхүүнүүдийг шинжилдэг. Энэ нь дараах дөрвөн хэсгээс бүрдэнэ:
- Вирусийн амьдрах чадвар
- Дархлааны тогтолцооны эрүүл мэнд
- PM2.5-ийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
- Вирусийн боломжит тун
RESET вирусийн үзүүлэлтэд нөлөөлөх гол хэмжигдэхүүнүүд
Дотоод агаарын чанарын (IAQ) хэд хэдэн хүчин зүйлс нь барилгад агаарын халдвар тархах эрсдэлийг тогтооход чухал үүрэгтэй байдаг. Эдгээрт:
- PM2.5 болон PM10 тоосонцор Нарийн тоосонцрууд агаарт удаан хадгалагдаж, уушги руу гүн нэвтэрч, халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
- Нийт дэгдэмхий органик нэгдлүүд (TVOCs) TVOCs-ийн түвшин өндөр байх нь агаарын бохирдол, агааржуулалт муу байгааг илэрхийлдэг бөгөөд энэ нь вирус удаан хугацаагаар амьдрах боломжтой орчныг бий болгоход нөлөөлдөг. Бид TVOCs-ийн хяналтаар, дотоод орчны бохирдлыг удирдах үр дүнтэй арга барилуудыг санал болгодог.
- Температур Температур нь вирусийн амьдрах чадвар, тархах явцад нөлөөлдөг. Тодорхой температур нь эрсэлийг нэмэгдүүлэх боломжтой.
- Харьцангуй чийгшил 40-60%-ийн чийгшил нь хамгийн тохиромжтой. Энэ хүрээнээс гадагш чийгшил нь вирусийн амьдрах чадварыг дэмжих эсвэл дархлааны системийн үйл ажиллагааг бууруулахад нөлөөлж болно.
- Нүүрсхүчлийн хий (CO2) Өндөр CO2 түвшин нь агааржуулалтын чанар хангалтгүй, ашиглалт өндөр байгаагаас шалтгаална. Энэ нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Эдгээр хэмжигдэхүүнүүдийг бодит цагаар хянаснаар, RESET вирусийн үзүүлэлт нь дотоод орчныг халдвар тархах эрсдэлээс хамгаалан, оновчтой болгож өгдөг бөгөөд энэ нь барилгын менежментэд оршин суугчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд чухал хэрэгсэл болдог.
Төслийн бодит цагийн гүйцэтгэлийн мэдээллийг цуглуулж, цэгцэлж, дүн шинжилгээ хийдэг барилгын менежментийн нэгдсэн платформ болох BEE Sense -ээр дамжуулан бид дараах зүйлсэд хяналт хийж, барилгын үйл ажиллагааг дэмжин ажиллах боломжтой.
- RESET -ийн вирусийн үзүүлэлтээр дамжуулан дотоод орчны эрүүл мэнд, сайн сайхны эрсдэл
- Дотоод орчны чанарын (IEQ) гүйцэтгэл
- Эрчим хүч, ус, хүлэмжийн хийн гүйцэтгэл
- ESG-тэй холбоотой үзүүлэлтүүд
BEE Sense нь агаарын чанарыг хянах хамгийн сайн хэрэгслүүдийг RESET стандарттай нэгтгэсэн тул бид шууд ашиглалтын багтай хамтран RESET вирусийн индексийг тодорхойлох боломжтой. Энэхүү платформ нь барилгын дотоод орчин нь эрүүл мэнд, аюулгүй байдлын хамгийн өндөр стандартыг хангаж, барилга байгууламжийн байгаль орчны чанарыг оновчтой болгоход тусалдаг.
BEE SENSE-ийн үзүүлэлтүүд
Ашиглалтын баг нь өөрсдийн динамик дотоод орчныг тав тухтай болгохын тулд дотоод агаарын чанарын (IAQ) бодит цагийн үзүүлэлтийг RESET вирусийн индексийн хамт ашиглах боломжтой. Манай зөвлөхүүдтэй хамтран ажилласнаар, ашиглалтын багийнхан оршин суугчид нь тав тухтай дотоод орон зайд байна гэдэгт итгэлтэй байж болох юм.
v1.1 Labels | v1.1 RVI |
---|---|
Excellent | 85% - 99% |
Good | 70% - <85% |
Fair | 55% - <70% |
Needs Improvement | 40% - <55% |
Unsatisfactory | 20% - <40% |
Poor | 0% - <20% |