Skip to main content

Тогтвортой Хөгжил Гэж Бидний Хувьд Юуг Хэлдэг Вэ?

Song Saa Reserve

By David Sutton, Ph.D.

Тогтвортой шийдэл хэмээх нэр томьёо нь сүүлийн үед ойлгомжгүй, эргэлзээтэй болчихсон хэдий ч тийм байх шаардлагагүй юм.

Тогтвортой хөгжлийн үндсэн зарчмууд нь ойлгоход маш амархан зүйлс байдаг. Ерөнхийдөө тогтвортой шийдлийн үндсэн зарчмуудыг байгалийн зүй тогтлоос олж харж болно. Байгалийн зүй тогтол нь өөрөө 4 тэрбум жилийн турш амьдралыг хангах үе шатуудыг төгөлдөржүүлэх судалгаа шинжилгээ, сайжруулалтын дамжлагыг давсан байдаг.

Дэлхий дээрх хүн бүхэнд үйлчилж байдаг хууль бол Байгалийн хууль юм. Байгалийн амьдралыг тэтгэх системийн шалгуурууд энэхүү хуулийг тодорхойлдог ба дэлхий даяар хүчин төгөлдөр үйлчилдэг бөгөөд т дээрх хүчин зүйлсийг товч, тодорхойгоор дурдвал:

  1. Дэлхийн бүхий л зүй тогтлууд нарны эрчим хүчээр хангагдаж байдаг.
  2. Тогтмол нарны эрчим хүч нь дэлхий дээрх бүхий л амьдралын үе шатыг дэмжихийн сацуу амьдралыг тэтгэх эх газар, далай, агаар мандлын тогтолцоог зохицуулж байдаг.
  3. Дэлхий нь дээрх хүчин зүйлсийн хувьд эргэх холбоотой хаалттай тогтолцоотой.
  4. Бидэнд ашиглах боломжтой хязгаарлагдмал нөөц бий.
  5. Дэлхий дээрх бүхий л амьд биетүүд тогтмол нарны эрчим хүч болон дэлхий дээрх материалын нөөцийг ашиглах, дахин ашиглах хэмээх агуу хаалттай эргэх холбоогоор тогтвортой оршин тогтнодог.

Дээрх нь бүхий л тогтвортой үйл ажиллагаанд шингэх ёстой системийн параметрүүд юм…

Song Saa Reserve

Хязгааргүй байгалийн нөөцтэй, бидний үйл ажиллагааг дэмжих хязгааргүй экосистемтэй, хог хаягдлаа хаях хязгааргүй газар нутагтай гэсэн худал бодлоос болж хүн төрөлхтөн байгалийн нөөцийг бодолгүй ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэггүй болсон цагт нь хаяж үрэгдүүлдэг нэг шугаман эдийн засгийн системтэй явж байна. Хэзээ нэгэн цагт хязгаарлагдмал нөөцтэй ертөнцөд энэхүү нэг чигт үйлдвэрлэлийн процесс заавал дуусах ёстой. Энэ нь Тогтвортой БИШ юм. Дэлхийн эд баялаг хэмжээ хязгаартайн сацуу одоогийн хүний үзүүлж буй их нөлөөллийг дэлхийн амьдралыг тэтгэх систем шингээж авах хүчин чадалд хязгаар гэж бий. Өнөөдрийн бидэнд тулгарч буй тоо томшгүй байгаль орчны асуудлууд нь бид дээрх дурдсан хязгаарыг давахад ойртож байна гэсэн үг юм. Дээрхийг ойлгосноор тогтвортой хөгжлийн дагуу чиглэх дуудлага гарч ирж байгаа юм.

Тогтвортой байдал бол бид дуртай эсэхээс үл хамааран үргэлж байгаль орчны үндсэн ойлголт байх болно. Бүхий л амьд махбодтой адилаар хүмүүн төрөлхтөн болоод тэдний үйл ажиллагаа дэлхийн байгалийн амьдралыг дэмжих системийн дагуу дасан зохицуулагдах ёстой.

Бид оршин тогтнож буй газрынхаа мэдрэмжийг алджээ.

Тогтвортой байдал, тогтвортой хөгжил нь техник, технологийн талаар биш юм: харин хувийн сэтгэлийн байдал юм. 60-аад жилийн өмнө Америкийн байгалийн үзэлтэн Алдо Леополдын хэлснээр:

Тоног төхөөрөмж, худалдаа наймаачдаас болж соёл иргэншилд хүн-дэлхийн харилцааны мэдлэг ойлголтууд бүдгэрч, эмх замбараагүй болсоор байна. Бид аж үйлдвэржилтийг шүтсэнээс болж юу аж үйлдвэржилтийн эх үүсвэр, үндэс суурь байдгийг мартаж байна.

Бид байгалийн урсгалтай дасан зохицох Даосизм үзлийг дагаж мөрдөх хэрэгтэй.

Бид Байгаль дахь байр сууриа ухамсарлаж биднийг тэжээж буй байгалийн процесс, салшгүй хамаарлыг ойлгох хэрэгтэй. Техник, технологи бидэнд байгалийн үзэгдлийг илүү сайнаар зохицуулах арга хэрэгслийг өгдөг боловч тэдгээрийн байгаль орчинд үзүүлж буй түрэмгий нөлөөлөл нь ухаалаг “шинжлэх ухааны хөгжүүлэлт” биш бөгөөд мэдээж тогтвортой шийдэл биш юм.

Тогтвортой амьдрах гэдэг нь ухамсартай амьдрахыг хэлнэ. Бид хэрхэн дэлхийн амьдралыг тэтгэх системтэй холбогдож, шууд нөлөөлж, хэрхэн харилцан хамааралтайг ойлгож, ухамсарлах хэрэгтэй.