Skip to main content

Инженерийн Шийдэл ба Гэрчилгээжүүлэлт

BEE нь барилга байгууламж орсон бүхий л салбар болон төслүүд дээр ажилладаг.

Салбарууд:

  • Жижиглэн худалдаа, дэлгүүр
  • Оффис
  • Зочид буудал
  • Боловсролын байгууллага
  • Орон сууц
  • Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага
  • Аж үйлдвэрүүд
  • Холимог барилгууд

Хамрах хүрээ:

  • Дотор засвар
  • Бүтэн барилга
  • Кампус
  • Эко амралт зугаалга, сувиллын газар
  • Хөрш, олон нийт
  • Хот болон хотхон

Ногоон Барилгын Гэрчилгээжүүлэх Үйлчилгээ

BEE нь дэлхийн тэргүүлэгч байгальд ээлтэй барилгуудын дизайн, бүтээн байгуулалт, ашиглалтын харьцуулалт, үнэлгээний сайн дурын системд зориулсан бүрэн хэмжээний үйлчилгээг санал болгодог.

Бид доорх үйлчилгээнүүдийн түлхүүр шийдлээр мэргэшсэн:

  • LEED
    • LEED® Шинэ барилгад зориулсан (NC)
    • LEED® Барилгын интерьерт зориулсан (CI)
    • LEED® Core & Shell-д зориулсан (CS)
    • LEED® Үйл ажиллагаа, засвар үйлчилгээнд зориулсан (O+M)
    • LEED® Амралт сувиллын газарт зориулсан (ND)
    • LEED® Жижиглэн худалдаа, дэлгүүрүүдэд зориулсан
    • LEED® Хот, хотхонуудад зориулсан
    • LEED® Цэвэр эрчим хүч
    • LEED® Volume
  • WELL Building Standard (Бид аудиторуудтай)
    • WELL Scale дээр
    • Эрүүл мэндийн аюулгүй байдлын үнэлгээ
    • Гүйцэтгэлийн үнэлгээ
    • Өмчийн үнэлгээ
  • RESET (Бид аудиторуудтай)
  • BREEAM

Net Zero Design – Техникийн Үйлчилгээ

Манай компанийн эрхэм зорилго бол төслийн үе шат бүрд тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахын тулд зураг төслийн явцаас эхлэн үйл ажиллагаа явуулах хүртэл үйлчлүүлэгчдэд дэмжлэг үзүүлэх явдал юм. Үүнд:

  • Тогтвортой хөгжлийн воркшоп
  • Төслийн Mенежмент
  • Төслийн Багийн Сургалт
  • Барилгын Загварчлал (Эрчим хүч, Гэрэл, Өдрийн гэрэл, Дулаан, Дуу чимээ)
  • Усны Төсвийн Тооцоо
  • Дизайны Баримт Бичгийн Тойм
  • Тендер, Техникийн Бичиг Баримтын Тодорхойлолт Бэлтгэх үйлчилгээ
  • Угсралт, Барилгын Бичиг Баримт Бүрдлийн Хяналт & Төслийн Талбай дээрх Үнэлгээ
  • Барилгыг Ашиглалтад оруулах явц
  • Ашиглалтад орохын өмнөх болон Дараах Дотоод Орчны Чанарын Шалгалт
  • Гэрчилгээжүүлэлтийн Баримт Бичиг Бүрдүүлэлт, Илгээх Үйл Явц, Хариу
  • Ашиглалтын Дараах Шалгалт, Сургалт болон Журам Боловсруулах
  • Дахин Гэрчилгээжүүлэлт
  • Төслийн Талбайн Дотоод Орчны Чанарын Шалгалт, Эрчим Хүчний Аудит
  • BEE Sense – Гүйцэтгэлийн Бодит Цагийн Тасралтгүй ХяналтТөслийн Талбайн Дотоод

Бид өргөн хүрээний инженеринг, дизайн, угсралтын менежментийн үйлчилгээг үзүүлдэг. Үүнээс дурдвал:

Khan Bank Office

Тогтвортой хөгжлийн воркшоп

Бид барилгын зураг төсөл, барилгын бүх талбарт тогтвортой байдлыг шингээж, багийн гишүүн бүрийн ногоон практикт хандах хандлагыг оновчтой болгох үүднээс төслийн багийг нэгтгэсэн семинар, төлөвлөгөөг зохион байгуулдаг.

Төслийн Mенежмент

Бид хэмжээ, төрлөөс үл хамааран төслийг төлөвлөлтийн дагуу төсвийн хэмжээнд, байгаль орчин, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэхийн тулд дээд зэрэглэлийн төслийн менежментийн үйлчилгээг үзүүлдэг.

Барилгын Физик

Таны төсөл нь шинэ, ашиглалтад орсон, сэргээн засварласан эсэхээс үл хамааран хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, ашиглалтын болон дулааны гүйцэтгэлийг оновчтой болгохын тулд өдрийн гэрэл, оршин суугчдын тав тух, төслийн эрчим хүчний үзүүлэлт зэргийг хянаж дүн шинжилгээ хийх боломжтой.

Бидний барилгын загварчлалын үйлчилгээг эндээс үзнэ үү

Net-zero Дизайн Үйлчилгээ

Манай баг хамт олон нь эрчим хүч, ус, хог хаягдал, хүлэмжийн хийг хамгийн бага байлгах шинэлэг net-zero болон net-positive гэх стратегийг ашиглан төслийн хязгаарлагдмал байдлыг боломж болгон хувиргадаг. Тухайн барилга, газар нутаг, төсөлд тааруулан бид байгаль орчны зорилгодоо хүрэхэд тань туслаад зогсохгүй давуулан биелүүлэхэд туслалцаа үзүүлнэ.

Усны Төсвийн Тооцоо

Гадна болон дотоод усны хэрэглээний мөн чанарыг ойлгох нь усыг хэмнэх, ашиглалтыг сайжруулах мөн net-zero зорилтод хүрэхэд их чухал юм. Бид мэргэжлийн багаж хэрэгсэл ашиглан анализ хийн усны хэрэглээг нарийн тодруулахад тусална.

ASHRAE Эрчим Хүч Ба HVAC Дизайны Тооцоо

Бид ASHRAE стандартын дагуу эрчим хүч, HVAC дизайны тооцоог хийж, стратегийн зөвлөмж, боломжит эрчим хүч, зардлын хэмнэлт, хэрэгжүүлэх болон ашиглалтын зардал, эргэн төлөгдөх хугацаа, хөрөнгийн үнэ цэнэ, хөрөнгө оруулалтын өгөөжийг тодорхойлсон үр дүнтэй тайлангуудыг хүргэдэг.

Барилгын Амьдралын Мөчлөгийн Үнэлгээ (LCA)

Бид зураг төслийн явц, барилгын ажил эхлэхээс авхуулаад засвар үйлчилгээ, ашиглалтын хугацаа дуусах хүртэлх амьдралын мөчлөгийн туршид тухайн барилгын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлдэг. LCA нь тогтвортой байдлыг сайжруулах, эрчим хүчний хэрэглээ, нүүрстөрөгчийн ялгаралт, нөөцийн хэрэглээг бууруулахад чиглэсэн материал, дизайны сонголтыг чиглүүлэх өндөр нөлөө бүхий хэсгүүдийг тодорхойлдог.

Бидний тогтвортой материалын үйлчилгээг эндээс үзнэ үү

Зураг Төслийн Баримт Бичгийн Тойм

Төслийн зургийн үе шатанд тухайн төслийн дизайн стандартын чанарыг хангаж байгаа эсэхийг батлахын тулд бид техник эдийн засгийн тайлан, зураг төслийн баримт бичиг, ногоон барилгын гэрчилгээжүүлэлтийн анхаарах зүйлс, санхүүгийн болон цаг хугацааны төсвийн асуудалд бүрэн хяналт шинжилгээ хийдэг.

Барилгын Баримт Бичгийг Шалгах, Газар Дээр нь Үнэлэх

Бид угсралтын ажил эхлэхийн өмнөх уулзалт, үйлдвэрлэгчийн мэдээллийг хянаж батлах, материалын баримт бичгийн менежмент, гүйцэтгэгчийн сургалт болон төслийн дунд шатны аудит зэрэгт туслалцаа үзүүлэх замаар таны төслийн барилгын үйл явцыг жигдрүүлэхэд тусалдаг.

Ашиглалтын Дараах Аудит, Судалгаа, Сургалт, Бодлого Боловсруулах

Барилга угсрахаас гадна бид ашиглалтын дараах эрчим хүч, хог хаягдлын аудит, оршин суугчдын доторх орчны чанарын судалгаа, ногоон худалдан авалт, эрүүл ахуйн бодлого гэх мэт бодлогын баримт бичгүүдийг боловсруулах зэрэг иж бүрэн үйлчилгээг санал болгож байна. Мөн бид байгууламжийн удирдлагын багуудад сургалт, протокол боловсруулахад туслалцаа үзүүлдэг.

Бидний IEQ Хяналт & Энергийн аудитын үйлчилгээг эндээс үзнэ үү

BEE Sense Ашиглан Үйл Ажиллагааны Гүйцэтгэлийг Оновчтой Болгох

BEE Sense бол барилгын доторх орчны чанар (IEQ), эрчим хүч, усны хэрэглээний мэдээллийг цуглуулж, цэгцэлж, дүн шинжилгээ хийдэг цахимд суурилсан, бодит цагийн, барилгын нэгдсэн удирдлагын платформ юм. Энэхүү шинэлэг платформ нь таны барилгыг хамгийн сайн гүйцэтгэлээр хангаж, байгаль орчны тогтвортой байдал, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлдэг.

Бидний BEE Sense программыг эндээс үзнэ үү

Төсөлд Зориулсан Тогтвортой Байдлын Гэрчилгээжүүлэлтийн Загварыг Бүтээх, Аудит

Бид үйлчлүүлэгчдээ өөрсдийн хэрэгцээ, төслийн төрлөөс хамааран, онцлогт нь тохирсон тогтвортой зураг төсөл, барилга байгууламж, үйл ажиллагааны тогтолцоо, стандартыг боловсруулахад чиглүүлдэг.

Манай үйлчилгээний хамрах хүрээ нь:

  • Тогтвортой байдлын цогц стандартыг бий болгох
  • Тогтвортой байдлын гол зорилго, зорилт, үзүүлэлтүүдийг тодорхойлох
  • Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг үнэлэх
  • Шилдэг туршлага дээр тулгуурласан стандартчилсан тогтолцоог бүтээх
  • Чанарын хяналт, баталгаажуулалтын тогтолцоог бий болгох
  • Одоо байгаа стандартуудад зөвлөгөө өгөх, аудит хийх
  • Гүйцэтгэлийн аудит ба хяналт (төсөл дээр болон зайнаас)
  • Итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллагаар дамжуулан стандарт, гүйцэтгэлийн хөндлөнгийн гэрчилгээжүүлэлтийг хийлгэх

Дэлхийн тэргүүлэгч брэндүүдэд зориулан бидний бий болгосон тогтвортой байдлын стандартуудын зарим жишээг харна уу.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨГӨӨ

Жинхэнэ тогтвортой байдал нь зөвхөн байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөс гадна эрүүл мэнд, эрүүл ахуйг цогц дэмжихэд чиглэнэ гэдэгт бид итгэдэг. Бид үйлчлүүлэгчдийгээ эрүүл мэнд, тогтвортой байдлын хамгийн өндөр стандартад хүргэхийг зорьж, эрүүл мэндийн цогц стратегийг төсөл болгонд хэрэгжүүлэн ажилладаг.

Дотоод Орчны Чанарын Дэвшилтэт Шийдэл

Бид дотоод орчны чанарыг сайжруулахын тулд хамгийн сүүлийн үеийн технологи, ногоон барилгын инженерийн мэргэжлийн ур чадварыг чухалчилж авч үздэг. Манай бодлого нь WELL, Fitwel, RESET зэрэг стандартуудаар тодорхойлогддог бөгөөд энэ нь бидэнд барилгын оршин суугчдын эрүүл, сайн сайхан байдлыг сайжруулахад тохирсон шийдлүүдийг гаргах боломжийг олгодог. Бид дараах хүчин зүйлүүд дээр анхаарлаа хандуулан ажилладаг.

  • Нүүрстөрөгчийн дутуу исэл
  • Нийт хорт дэгдэмхий органик нэгдлүүд (TVOC)
  • Озон
  • PM10 ба PM2.5
  • Гэрэлтүүлэг / Люкс / Циркадиан түвшин
  • Дуу чимээ
  • Температур ба харьцангуй чийгшил
  • Агааржуулалт

Бид төслийн талбай дээр олон зуун амжилттай хяналт шалгалт хийсэн бөгөөд дэлхийн хамгийн амжилттай WELL Performance Testing Organizations (PTO) нэг юм.

Манай WELL гүйцэтгэлийн шалгалт, туршилтын үйлчилгээг үзэх
MMS Mongolia

Нийгмийн Тогтвортой Байдал, Эрх Тэгш Байдал, Оролцоо & Засаглал

Тогтвортой байдал гэдэг нь нэгдмэл байхыг хэлнэ. Тогтвортой бүтээн байгуулалт ч мөн адил. Бид үйлчлүүлэгчдэдээ байгаль орчны техникийн шийдлээс гадна нийгэм, эдийн засаг тогтвортой байдлын хүчин зүйлийг авч үзэх үйл ажиллагааны төлөвлөгөө гаргахад нь тусалдаг. Ногоон дизайны төслүүд нь эдгээр бүх хүчин зүйлсийг байгальд ээлтэй эрхэм зорилго, дүрэм журамдаа нэгтгэх хэрэгтэй.

BEE нь дараах үйлчилгээг санал болгодог.

  • Нийгмийн нөлөөллийн үнэлгээ (НМҮ)-г хийж аливаа болзошгүй нөлөөллийг тодорхойлох, шийдвэрлэх арга замыг санал болгох
  • Төслийн төлөвлөлтийн хүрээнд нийгмийн чухал талуудыг тодотгож, соёлын стратеги тусгах
  • Төслүүдэд Тээвэр, Хог хаягдлын аудит хийж, стратегийг сайжруулах
  • Компанийн тогтвортой хөгжлийн бодлого, мэдээллийн төслийг боловсруулах
  • Үйлчлүүлэгчийн маркетинг, сурталчилгааны стратегийг хөгжүүлж тогтвортой байдалд чиглэсэн материалыг бий болгох
  • Just Label эсвэл WELL Equity Rating зэрэг нийгмийн болон засаглалын байгууллагын гэрчилгээ авах зөвлөгөө
  • Цогц ESG зөвлөх үйлчилгээг үзүүлэх

Байгууллагын Эрүүл Мэнд, Эрүүл Байдлын Зөвлөгөө & Боловсрол

BEE багийнхан нь тогтвортой байдал, байгууллагын эрүүл мэнд, эрүүл байдлыг бий болгох талаар гүнзгий мэдлэг, арвин туршлагатай WELL факультет болон мэргэжилтнүүдээс бүрддэг.

Бид байгууллагын зорилго, ажилчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл мэндийн хөтөлбөр боловсруулах чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд юм. Стратегийн эрүүл мэндийн бодлогыг боловсруулахаас эхлээд сургалт, семинараар дамжуулан эрүүл, үр бүтээлтэй ажлын байрны соёлыг төлөвшүүлэх гол зорилготой юм.

Бид эрүүл мэндийн журмыг хянах үйлчилгээгээрээ дамжуулан танай байгууллагын эрүүл мэндийн санаачилгыг оновчтой болгох болно. Манай мэргэжилтнүүд үр дүнтэй, шилдэг туршлагуудтай харьцуулан шаардлагатай чухал шийдлүүдийг санал болгодог.